Манай эмнэлгийн тасаг, нэгжүүдийн үзүүлж буй оношилгоо, эмчилгээний төрлүүдийн дэлгэрэнгүй жагсаалт.
Өдрийн үзлэг, оношилгоо
Бүх насны үйлчлүүлэгчдэд зориулсан дотрын эмгэгийн цогц үзлэг, эрүүл мэндийн хяналт.
Зүрхний цахилгаан бичлэг (ЭКГ), 24 цагийн Холтер мониторинг, даралт ихсэлтийн хяналт, эмчилгээ.
Зүрхний бичлэг (ЭКГ), ЭХО, эмчийн зөвлөгөө
Толгой өвдөлт, тархины цусны эргэлтийн хямрал, нойргүйдэл, нурууны мэдрэлийн эмгэгийн үзлэг.
Ходоод, элэг, цөс, нойр булчирхайн өвчлөлийн оношилгоо, зөвлөгөө, хоол эмчилгээний хөтөлбөр.
КТ, дижитал рентген, 4D ЭХО, остеоденситометр, маммографи, үйл оношийн цогц төв.
Nanjing Perlove Medical Equipment компанийн хамгийн сүүлийн үеийн рентген шинжилгээний дэвшилтэт технологи болох дижитал рентген аппаратаар олон байрлалаар бүх биеийн рентген зураг авч, харалт хийнэ.
Япон улсын “Toshiba” брендийн “Aquilion–64” компьютерт томографи аппаратаар гавал тархи, цээжний болон хэвлийн хөндийн эрхтнүүд, нуруу нугас судасны өндөр нарийвчлалтай дүрслэлийг чанарын өндөр түвшинд тодосгогчтой болон тодосгогчгүйгээр оношилно.
Солонгос улсын DRTECH брэндийн MABJ12122 аппаратаар хөхний хорт хавдар болон хөхний бусад эмгэгүүдийн өөрчлөлтийг илрүүлэх, тодорхойлох, үнэлэх шинжилгээ юм.
Солонгос улсын InAnylzer AIR маркийн ясны сийрэгжилтийн аппаратаар бүсэлхий нуруу, түнх зэрэгт рентген туяа ашиглан бага тунгаар ясны сийрэгжилтийг тодорхойлно.
Хамгийн сүүлийн үеийн “MINDRAY” брэндийн “RESONA I9” хэт авиа оношилгооны аппаратаар зүрх, хэвлийн хөндий эрхтнүүд, хөх, бамбай булчирхай, үе, зөөлөн эд, тархины судас зэргийг дүрсийн өндөр нарийвчлалтай оношилж, зөөлөн эд дэх үүсгэврийн нягтын зөрүүгээр хавдрын эрсдэлийг тодорхойлно.
Зүрхний цахилгаан бичлэг (ЭКГ), Спирометрийн шинжилгээ, 24 цагийн холтерийн шинжилгээ, Биеийн бүтцийн шинжилгээ.
Баталгаат, чанартай эм бэлдмэл
Эмчийн бичсэн жорын дагуу чанартай эм хэрэгслээр хангах, эм хоорондын зохицол, хэрэглэх зааврын зөвлөгөө.
Физик болон уламжлалт эмчилгээ
Шавар, цахилгаан болон усан бариа засал
Хий цусны эргэлтийг сайжруулах уламжлалт зүү төөнүүр, бумба засал, цэгэн болон эмчилгээний бариа.
Ходоод, бүдүүн гэдэсний дуран
Бүдүүн гэдэсний салстын өөрчлөлт, полип илрүүлэх, эдийн шинжилгээ авах, полип тайрах эмчилгээ.
Өндөр нягтралтай видео дурангаар улаан хоолой, ходоод, 12 нугалаа гэдсийг тайвшруулагчтай ба тайвшруулагчгүйгээр оношилно.
Бөөр орлуулах аппарат эмчилгээ
Хамгийн сүүлийн үеийн диализийн аппарат, цэвэршүүлсэн усны төхөөрөмжөөр бөөрний дутагдлын эмчилгээг стандартын дагуу гүйцэтгэнэ.
Нарийвчилсан цус, шээс, биологийн шинжилгээ
Элэг, бөөр, нойр булчирхайн үйл ажиллагаа, саахар, өөх тосны үзүүлэлтүүдийн 30+ биохимийн үзүүлэлт.
Бамбай булчирхайн гормонууд (TSH, FT3, FT4), бэлгийн даавар, D витамин, вирусийн маркерууд.
Элэг (AFP), ходоод гэдэс (CEA, CA19-9), түрүү булчирхай (PSA), хөх (CA15-3), өндгөвч (CA-125) маркерууд.
Элэг, бөөр, чихрийн шижин, өөх тосны иж бүрэн шинжилгээ
Цусны эсийн найрлага, гемоглобин, цагаан эс, ялтас эсийг бүрэн автомат анализатороор 15 минутад тодорхойлно.
Тав тухтай хэвтэн эмчлүүлэх өрөө, 24 цагийн асаргаа
Эрүүл ахуйн стандарт хангасан 1-2 ортой өрөөнүүд, эмчийн 24 цагийн тасралтгүй хяналт, сувилгаа.